Like water For chocoLate


Хүн л хүний бурхан байдаг|зээлдэв|-1

Бичсэн: 14:04 2007-08-10
Сайхан хүнтэй уулзаж инерги авах гоё байдаг.Би Филиппины гэр бүлийнхээ тухай бичмээр санагдлаа. Монголд Дэлхийн банкны төсөлд зөвлөхөөр ажиллаж байсан Манни анх манай ээжтэй найзууд болсон. Ээж Англиар сайн ярьдгүй ч гэсэн нилээд сайн найзууд болжээ. Нутаг руугаа яваад ирэх тоолондоо ээмэг зүүлт юухан хээхэн бэлэглэнэ. Бид тэр хүний талаар их сонссон хөөрхий амьтан хөгшин хүний нутагт хэцүү байгаа гээд их санаа зовно. Тэгж байгаад би Филиппинд 3 сарын сургалтанд хамрагдхаар болдог юм. Ээжийн найз Манни бас нутагтаа өвөлжихөөр шийдсэн Манилад гэр нь байдаг болхоор манайд ирээрэй гээд урьсан л даа. Анх намайг буудал дээр тосоод гэртээ аваачсан би Монголоос хэдэн бэлэг сэлт аваад очсоныгоо өглөө. Эхнэрт нь нэг таваг авч очсоныгоо нэг хөгшин эмэгтэй байхаар нь өгчөөд охидууд, өөрт нь зориулж авсан бэлгээ тараасан. Тэгээд санаа амрахчаа аядаад юм яриад сууж байтал нөгөө эхнэр нь гээд байсан хүн нь гэрийн үйлчлэгч нь болж таараад би байдалд орлоо. Одоо ямар өгсөн бэлгээ андуурчлаа гээд буцаагаад авалтай нь биш өөртөө зориулж авсан гоё толио эхнэрт нь өгсөн. Тэгээд би ч сургалтдаа сууж хааяа тэдний гэр бүийнхэндээ уулзана. Том охин нь надтай чацуу, 65 настай хүний том хүүхэд надтай чацуу гэхээр сонин санагдаж байлаа. Бага охин нь 19-тэй хэдий ч Магистртаа суралцаж байгаа. Охидуудтай нь  янз бүрийн зүйл ярилцдаг байсан. Том охин нь "миний бодлоор хүн өөр хүнийг юм хийсэнгүй , эсвэл муу юм хийлээ гэж бодож байхын оронд өөрөө л үлгэр дуурайл үзүүлж сайн зүйл хийж байх хэрэгтэй  " гэсэн нь надад их таалагдаж би бачимдсан, энэ ингэж байхад би яадгийн гэж адгуу бодсон үедээ санаж сэрж явдаг болсон юм. Өөр хүнийг тэнэг үйлдэл хийж байхад тайван харж чаддаг болсон доо. Бага охины хувьд хийдэг зүйл нь унтах, идэх, хичээл хийх хичээлийг бол нээрээ амь биеэ хайхралгүй хийдэг. Бас гитар тоглодог юм байна. Миний Монголчуудын хувьд тэгж их хичээлдээ шамддаг залуу хүмүүс цөөн санагддаг, баар цэнгээний газраар явах газар нь дуусдаг хэдий ч тэрэндээ маш их цаг зарцуулдаг билээ. Хүүхдүүдээ ухаантай болгож өсгөсөн эцэг эхийн тухай дурьдхад хоёулаа Докторын зэрэг хамгаалсан, Эхнэр Морга сурган хүмүүжүүлэх ухаанаар, нөхөр Морга эдийн засгийн ухаанаар хамгаалцгаасан юм билээ. Эхнэр Моргатай хамт нэг удаа гадуур явж байхдаа танай охидууд үнэхээр сайн хүмүүжилтэй сайн өсчээ. гэхэд минь "Бага байхад нь бид чөлөөт цагийг нь сургууль дээр өнгөрөөдөг байсан. Тэнд олон багш нарын дунд хичээлийг яаж сурах ёстой юм, илтгэл яаж тавьдаг юм, хүнтэй хэрхэн харилцаж юуг чухалчилж явах ёстой юм гэдгийг заалгасан юмаа. Тэрнээс биш Манни ажилтай байнга өөр оронд ажилдаг , би өөрөө бас их ажилтай байсан.Энэ 2-г гэрт нь үлдээдэг байсан бол ийм сурлага сайтай , хүмүүжилтэй болохгүй байсан байхаа" гээд инээж байсан. Нөхөр Моргагийн тухайд том охинтой нь ярилцсан. "Манай аав өөрийн хүчээр ийм болсон шүү гэж боддог . Аав ядуу тариачны гэрт 11 хүүхдийн дундах нь болж төрсөн , ах нар дүү нар ажил төрөл хийхийг түрүүнд бодож,хичээл хийлгүй дэмий сэлгүүцэж байхад аав минь хичээлээ л хийдэг байсан гэсэн. Ах дүү нар нь одоо л хичээлээ их хийдэг байж дээ залуудаа хичээдэг байж гэж ярилцацгаах болсон.Тэгсний хүчинд бид одоо ядуусын дундаа баянд тооцогдох амьдралтай шүү" гэж хэлсэн юм. Тэднийх үлгэр дуурайл явах юмаар маш элбэг айл байсан , Манни интериор дезайн сонирхож гэртээ их хэрэгжүүлдэг юм билээ. Аа бас тавилга хэрэгслийг мужаануудаар хийлгээд тавьчихдаг юм байна лээ. Том охин бид 2 ижил сонирхолтой хувцас , гоёл чимэглэл, будаг гэх мэт , бага охин усанд орхоос өөрөөр гоо сайхандаа анхаардаггүй байх.Гэхдээ миний дүү шиг хөөрхөн охин, хошин шогийн мэдрэмж сайтай.Дандаа л инээдтэй юм ярьж байдаг. Том охин бид 2 хэсэг хугацааны дараа Европоор аялахаар тохирсон, хамтдаа дэлгүүр хэснэ гэх мэт. Тэднийх маш сайхан айл, би хүүхдүүдээ бас тийм хүмүүс болгоно гэсэн бодолтой явдаг юм.
Сэтгэгдэл бичих!

Оруулсан: Зочин 15:38 2010-07-12
he he
philipin humuustei neg angid bdgiishd
yarij uzeegui angliar sn yaridag geed l philipinchuudiig helj bsan
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: tatah 01:10 2007-08-23
дажгүй л юм...
Холбоос
Сэтгэгдэл бичих!


<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->



:-)
 
xaax